''Хагийн хар нуур'' руу самарт явсан 47 настай эрэгтэй сураггүй алга болжээ

''Хагийн хар нуур'' руу самарт явсан 47 настай эрэгтэй сураггүй алга болжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр /2021.06.15/-ны өдөр  явсан ч 06.20-ны өдөр нэг хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болжээ.

Иймээс  эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайхаар 06.28-ны өдрийн 20:14 цагт тус аймгийн Эрдэнэ сумын чиглэлд замдаа гарсан бөгөөд одоог хүртэл эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө