Өнөө маргаашдаа аагим халуун байх ч, Мягмар гарагаас ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Өнөө маргаашдаа аагим халуун байх ч, Мягмар гарагаас ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Өнөөдөр /2021.06.27/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байх мөн төв, говь, зүүн аймгуудын нутгаар хурц нартай, аагим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

Энэ сарын 28-нд буюу маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 28-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 28-нд буюу маргааш нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 29-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.