Хүчтэй борооны улмаас төмөр замын ул шороо эвдэрч ачааны галт тэрэг осолдсон гэв

Хүчтэй борооны улмаас төмөр замын ул шороо эвдэрч ачааны галт тэрэг осолдсон гэв

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаантохой хэмээх газарт шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг  уржигдар  /2021-06-24/ орой 20 цаг 40 минутын үед осолдсон хэрэг гарсан.

Учир тухайн замд хүчтэй бороо орсны улмаас төмөр замын ул шороо угаагдаж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дах километрт ачааны есөн вагон замаас гарчээ.

Үүний улмаас гурван вагоноос нь их хэмжээний шатахуун асгарсан байна. Одоогоор Улаанбаатар Төмөр замын эрчим хүчний засварын ангийн 50 ажилчин замын эвдэрсэн хэсгийг засварлаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс үдээс хойш өгсөн мэдээллээр ослын газарт Сэлэнгэ Аймгийн онцгой комисс, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөрч замчид сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж байна гэлээ.