Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Монголыг нэрлэжээ

Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Монголыг нэрлэжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан “Манай улс ЕБС-ийн төгсөгчдийн тоогоороо, бичиг үсэгт тайлагдсан хувиараа дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч дээд боловсролын чанараараа “сүүл мушгиж” байна. Чанаргүй дээд боловсрол эзэмшсэн инженерүүдийн тавьсан зам хурдан нурж унаж байна.  Бидний судалгаа энэ мэт асуудлыг ил тавьдгаараа онцлог.

Манай улсад хамгийн их тулгамдсан 15 асуудлыг жагсаахад удирдахуйн чадвар нэгдүгээрт орлоо.

Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Венесуэл, Аргентин, ӨАБНУ, Ботсван, Монголыг нэрлэжээ.

Аливаа зүйлийг хэмжиж чадвал удирдаж чадна. Энэ нь манай судалгааны ач холбогдлыг харуулдаг. Улс орнуудын өрсөлдөх чадварыг засаглал, дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг, бизнесийн тамир тэнхээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 60 дугаарт жагслаа. Анх бид 15 улстай өөрсдийгөө харьцуулдаг байсан бол одоо дэлхийн 64 улстай өрсөлдөх чадвараа харьцуулах боломжтой болж байна.

Гэвч манай улсын оноо өнгөрсөн оныхоос дээрх дөрвөн үзүүлэлтээр бүгдэд нь буурлаа. Манай улсын бизнесийн орчин сайжирч байгаа ч эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 58 дугаарт жагслаа. Швейцартай харьцуулахад энэ үзүүлэлтээр 3 дахин доогуур оноо авлаа. Тус улс өнгөрсөн онд гуравдугаарт жагсаж байв.  

Монгол Улсад тулгамдаж буй таван гол асуудлыг эрэмбэлэхэд:

Экспортын саад бэрхшээл, компаниудын үйл ажиллагаа доголдсон, цомхтгол хийсэн нь ажилгүйдлийг өсгөсөн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт бэрхшээл боллоо. Бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляцын дарамт өслөө. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай жил байсан тул улс төрд тодорхойгүй байдал үүссэн.   

Судалгааны үр дүнгээс харахад  Баруун Европ, зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэн, Латин Америкийн орнуудын оноо буурсан байна. Эрүүл мэнд, боловсрол, инновац, шинэ технологи нэвтрүүлсэн орнууд өндөр  оноо авсан. Мөн хуулийн хэрэгжилт сайтай орнууд тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Энэ жилийн онцлог гэвэл олон оронд цахимаар хичээллэн, иргэд гэрээсээ ажиллалаа. Технологийн дэд бүтцийн үзүүлэлтээр Сингапур, Нидерланд, АНУ, Швед дээгүүр жагссан байна” гэв.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө