Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, сүүлийн хоёр хоног дараалан шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо 2 мянгыг давлаа. Иймд нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хөл хорио дахин тогтоох асуудал хөндөгдөж эхэлжээ. Тэгвэл ХӨСҮТ өнөөдөр /2021.06.14/ хөл хорио тогтоох асуудлаар хуралдаж байгаа аж. Улмаар саналаа УОК-т хүргүүлэх юм байна. Мэргэжилтнүүд халдварын тохиолдол нэмэгдэж буй шалтгааныг хөдөлгөөн ихэссэнтэй холбон тайлбарлаж байна.