Увс аймагт буяны ажилд оролцсон иргэнээс коронавирус илэрчээ

Увс аймагт буяны ажилд оролцсон иргэнээс коронавирус илэрчээ

Увс аймгийн Өндөрхангай суманд өчигдөр/2021.04.14/коронавирусийн нэг тохиолдол батлагджээ. Тодруулбал, Өндөрхангай суманд буяны ажлаар ирсэн дөрвөн иргэнийг хяналтын түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад нэг хүний хариу эерэг гарсан байна. Улмаар тус иргэнээс PCR шинжилгээ авахад батлагджээ. 

Буяны ажилд Улаангом, Наранбулаг, Өндөрхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Зүүнхангай сумдаас ирсэн иргэд оролцоод буцаж зорчсон байна. Тиймээс тус сумдад 72 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, тандалт судалгаа хийхээр болжээ. 

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд "сум руугаа буцсан иргэд халдвар авсан иргэний ойрын хавьтал байсан бөгөөд ялангуяа Улаангом суманд очсон иргэн олон газраар үйлчлүүлсэн" талаар хэлж байлаа.

 

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө