Г.Сарангэрэл олон улсын шуудангаар мансууруулах бодис авч байгаад баригджээ

Г.Сарангэрэл олон улсын шуудангаар мансууруулах бодис авч байгаад баригджээ

Өмнө буюу 2014 онд гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгэн зочид буудлын гадаа Г.Сарангэрэл нь нэр бүхий гурван хүний хамт машин дотор хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.  Тэгвэл тус хар тамхины хэрэгт холбогдож байсан Г.Сарангэрэл энэ оны гуравдугаар сарын 21 –нд олон улсын шуудангаар мөс гэх мансууруулах бодис авах гэж байгаад цагдаа нарт баригдсан байна. Тодруулбал, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван жилээс арван хоёр жилийн хорих ялаар шийтгэнэ гэж хуулинд заажээ.