Өмнөговь, Төв, Орхон аймгуудад 8761 хүн вакцины эхний тунгаа хийлгэжээ

Өмнөговь, Төв, Орхон аймгуудад 8761 хүн вакцины эхний тунгаа хийлгэжээ

Улаанбаатар хотод 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 267,300 хүнийг вакцинжуулаад байна. Түүнчлэн өчигдөр/2021.03.27/ Өмнөговь, Төв, Орхон аймгуудад үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой байгууллагуудын 8761 хүнийг вакцижуулжээ.

Ингэснээр улсын дүнгээр нийт 276 мянга 68 хүн вакцинд хамрагдаад байна. 50-аас дээш насны иргэдийг Улаанбаатар хотод авчирч вакцинжуулж буй. Одоогоор уг насны 101,700 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Түүнчлэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакцины хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 10-наас, “АстраЗенека”-гийнх 20-ноос эхлэн хийгдэж эхлэх талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.