ФОТО: Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан" одон гардууллаа

ФОТО: Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан" одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан сансрын нисгэгч, БНМАУ, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал "Чингис хаан" одон гардууллаа. 

1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтарсан баг Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр  сансарт ниссэн билээ.  Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхных бөгөөд Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн юм.

Ташрамд дурдахад, 2005 оноос хойш "Чингис хаан" одон гардуулж эхэлснээс хойш нийт 12 эрхэм хүртээд байна. Уг шагналыг Чингис хааны мэндэлсэн өдрөөр олгодог уламжлалтай ч цар тахлын нөхцөл байдлын улмаас олгохыг хойшлуулаад байсан юм.

"Чингис хаан" одонг дараах эрхмүүд хүртжээ.

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг тус тус хүртэж байжээ. 

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө