ВИДЕО: Төв талбайд ЗиС-3 загварын 76 мм-ийн долоон ширхэг туушин буугаар ёслолын буудлага хийв

ВИДЕО: Төв талбайд ЗиС-3 загварын 76 мм-ийн долоон ширхэг туушин буугаар ёслолын буудлага хийв

Өнөөдөр Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр болж байгааг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол болон ёслолын буудлагыг тус тус зохион байгууллаа.

Тус ёслолын үйл ажиллагаа морин цагт буюу 11:40 цагт болж өнгөрсөн бөгөөд ЗиС-3 загварын 76 мм-ийн туушин буугаар ёслолын буудлага хийж, төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Мөн буудлагад долоон ширхэг их буу оролцуулж, хүндэтгэлийн тоглолт үзүүлсэн байна. Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн Ардын журамт цэргийн дайчин эрсээс орчин цагийн арми болж хөгжиж бэхжсэн зэвсэгт хүчний түүхэн уламжлал, хөгжил шинэчлэлийг харуулсан “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэнг Монгол цэргийн музейгээс үзэгч олондоо дэглэн толилуулж эхэлжээ.    

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээг энэ сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө