ЭМЯ-ны ТНБД асан Я.Амаржаргалыг "Хоёрдугаар эмнэлэг"-ийн даргаар томилно

ЭМЯ-ны ТНБД асан Я.Амаржаргалыг "Хоёрдугаар эмнэлэг"-ийн даргаар томилно

Засгийн газрын өчигдрийн /2021.02.10/ хуралдаанаар  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилохоор болжээ.

Хоёрдугаар эмнэлгийн даргаар Эрүүл мэндийн одоогийн сайд С.Энхболд ажиллаж байсан юм. Тус эмнэлэг нь даргагүй байсан учир ийнхүү Я.Амаржаргалыг томилохоор болжээ. 

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч, 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдэж байв. 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө