Хөл хорионы үед иргэдийн шинжилгээний хариу эерэг гарвал 1-р хавьтлуудыг гэрт нь тусгаарлана

Хөл хорионы үед иргэдийн шинжилгээний хариу эерэг гарвал 1-р хавьтлуудыг гэрт нь тусгаарлана

Улаанбаатар хотын өрх бүрээс нэг иргэнийг өнөөдрөөс эхлэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болсон. Шинжилгээ авах байнгын цэгүүд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудад байрлана гэдгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр өчигдөр болсон УОК-ын хурлын үеэр мэдээллээ.

Тэрээр "Шинжилгээг сонгууль өгдөг системд суурилан хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн орох, гарах урсгал нь аюулгүйн зааврыг хангадаг. Мөн цаг агаарын хүндрэл гарвал иргэдийг анги танхимуудад цөөн тоогоор оруулж, даарахаас сэргийлж, аль болох урт дараалал үүсгэхгүй байхад анхааран зохион байгуулалтаа хийж байна.

Түүнчлэн энэ удаагийн нэг онцлог нь гэр бүлийн нэг гишүүний PCR шинжилгээ эерэг гарвал нэгдүгээр хавьтагчдыг гэрт нь тусгаарлана.

Өмнө нь нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлах байранд тусгаарладаг байсан бол энэ удаад гэрийн тусгаарлалтын аргыг хэрэглэнэ" гэж мэдэгдсэн. Мөн нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарласнаар халдвар тархах эрсдэлийг хэрхэн бууруулах талаар ЭМЯ-наас Тандалтын шинжилгээг хийх тархвар судлалын баг ажиллахаар болжээ.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө