ТАНИЛЦ: Зөвшөөрөгдсөн төрийн байгууллагынхан “нийтийн тээвэр”-ээр зорчино

ТАНИЛЦ: Зөвшөөрөгдсөн төрийн байгууллагынхан “нийтийн тээвэр”-ээр зорчино

нөөдөр /2021.02.11/ өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаатай чанга хатуу хөл хорио тогтоод байна.

Тэгвэл Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоосон үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг дараах байдлаар УОК-оос гаргасан байна. Тодруулбал, зөвшөөрөгдсөн зарим төрийн байгууллагын алба хаагчид “нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл”-ээр зорчих бол хувийн хэвшлийн ажилчид хувийн болон албан тээврийн хэрэгслээр зорчиж болох зохицуулалтыг хийжээ.  

Энэ талаар Засгийн газрын ОНХМХ-ын дарга Ц.Ганзориг "Хөл хорионы үед ажиллах 4-5 хувийн салбарын ажилчид 15 хувиас ихгүй нь хувийн унаагаар ажилдаа ирж, очно. Бусад нь гэрээсээ цахимаар ажиллана. Төрийн 70 гаруй мянган ажиллах хүнд ПСР шинжилгээ хийж дууссан тул тусгай маршрутын автобуснууд үйлчилнэ. Бусад иргэд автобусанд суухгүй" гэж тайлбар мэдээллийг өгөөд байна.

"

ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө