Хугацаа нь дууссан 999 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ

Хугацаа нь дууссан 999 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдад худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Тодруулбал, МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 08-ны хооронд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Дэлгэр, Эрдэнэ, Чандмань, Дарви, Тонхил, Хөхморьт, Баян-Уул сум болон Гуулин тосгонд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 84 хүнсний  дэлгүүр, 3 хүнсний  үйлдвэр, 1 цайны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 73,8%-д хэрэглээний баталгаат хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсныг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан байна. Нийт хэрэглээний баталгаат хугацаа дууссан 170 нэр төрлийн 999 ширхэг, 14,4 кг, 2,570,040 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, сумдын захиргааны зөвлөлд шилжүүлэн устгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллав.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө