ЭМЯ: Манай улс долдугаар сараас вакцинжуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

ЭМЯ: Манай улс долдугаар сараас вакцинжуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

Эрүүл мэндийн яамны/ЭМЯ/ өнөөдрийн мэдээллийн үеэр манай улс хэзээ вакцинжуулалтаа эхлүүлэх талаар сэтгүүлч асуулаа. Уг асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хариуллаа. 

Тэрбээр “ЭМЯ ирэх долдугаар сараас вакцинжуулалтаа эхлэх төлөвлөгөө гаргаж шадар сайдаар батлуулан, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Тодруулбал, “КОВАКС” хөтөлбөр, бусад хандивлагч орнуудаас вакцин авах гэрээ хэлэцээр хийгдэж байна. Үүнд ОХУ болон БНХАУ-ын вакцинууд ч багтаж байгаа. Эхний ээлжид бид хандив тусламжаар авах, мөн Монгол Улсын Засгийн газраас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөөр худалдан авах тухай 2021 оны төсөвт тусгасан байгаа.  Энэ мэт олон эх үүсвэрээр вакцин авахаар “хөөцөлдөж” байна. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө