Зам тээврийн осол гарч, 32 настай эрэгтэй амиа алджээ

Зам тээврийн осол гарч, 32 настай эрэгтэй амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж иргэн Э /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө