SOS: Найзынхаа шинжилгээний бичгийг үзүүлж Сэлэнгэ аймагт очсон хүнээс коронавирус илэрчээ

SOS: Найзынхаа шинжилгээний бичгийг үзүүлж Сэлэнгэ аймагт очсон хүнээс коронавирус илэрчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос өөр хүний шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. Тухайн иргэнийг Сэлэнгэ аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчхөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан.

Тухайн иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан байна. Эдгээр иргэнийг  олж сумдуудад нь тусгаарласан.

Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан  ч  нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа.  Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо” гэв.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө