ШУУРХАЙ МЭДЭЭ: Хөл хорионы үеэр хувийн автомашины хөдөлгөөнийг “бүрэн хориглох” бололтой

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хөл хорионы үеэр хувийн автомашины хөдөлгөөнийг “бүрэн хориглох” бололтой

Энэ сарын 11-ны өдөр буюу Пүрэв гарагийн 06:00 цагаас эхлэн нийт 12 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод чанга, хатуу хөл хорио тогтоох болсон талаараа УОК-оос мэдэгдээд буй.  Харин энэхүү шийдвэрийг маргааш /2021.02.10/ болох Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах юм. 

Тэгвэл өнөөдөр /2021.02.09/ УОК-оос “Төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын дарга нарт” хандаж дараах албан тоот бүхий мэдээлэл, ажлын чиглэлийг хүргүүлсэн байна.

Тодруулбал, тус албан бичигт, “Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн 8134 төрийн албан хаагч, мөн Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчийг хатуу хөл хорионы үед хэв журам сахиулж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан дараах чиглэлийг анхаарч ажиллана уу” гэжээ. 

Улмаар тус чиглэлийн 5 –д “Хязгаарлалтын дэглэм тогтох хугацаанд тусгай зориулалтын автомашины хөдөлгөөнөөс бусад хөдөлгөөнийг бүрэн хориглосон тул ажилтан, албан хаагчдыг хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх Нийслэлийн тээврийн үйлчилгээний газарт хандан тусгай үйлчилгээний автобус шийдвэрлүүлж байгууллагын үйл ажиллагаандаа ашиглах” гэжээ. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод тогтоох 12 хоногийн хөл хорионы үеэр хувийн автомашины хөдөлгөөн бүрэн хязгаарлагдах бололтой.  

УОК-ын албан тоот 2021.02.09

УОК-ын албан тоот 2021.02.09

 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө