Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж 5-13 насны гурван хүүхэд амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж 5-13 насны гурван хүүхэд амиа алджээ

Өнөөдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд амьдардаг нэгэн айлын монгол гэр шатаж, 5-13 насны хоёр хүү, нэг охин галд өртөн амиа алдан байна. 

Тодруулбал, эцэг, эх нь PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээгээд явсан байх хойгуур гэр нь шатаж тус харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Гал унтраах 26-р ангийн аврагчид очсон ч харамсалтай нь тусламж үзүүлж амжаагүй байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө