Олон нугалсан цаас нь гэрээслэл биш үнэмлэхний хуулбар байжээ

Олон нугалсан цаас нь гэрээслэл биш үнэмлэхний хуулбар байжээ

Сүхбаатарын талбайд энэ сарын 8-ны өдөр өөрийгөө шатааж, амиа алдсан Э-д үзлэг хийж, түүнээс илрүүлсэн байж болзошгүй, “нугалсан цаас”-ыг албаныхан үзэж байгаа гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарсан. 

Иймд зарим иргэд тус цаасан нь Э–ын гэрээслэл байсан уу гэсэн асуудлыг дэвшүүлж байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлэлд, “албаныхны шалгаж буй тус цаас нь талийгаачийн иргэний үнэмлэхний хуулбар нь байсан” гэж мэдээлжээ. Одоо тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаа, Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Харин “тухайн иргэний хоолойн хөвч түлэгдэж, амьсгалын дутагдалд орсноор нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэх мэдээлэл байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө