Дорноговь аймагт сураггүй алга болсон малчин эмэгтэйг хайж байна

Дорноговь аймагт сураггүй алга болсон малчин эмэгтэйг хайж байна

Сүүлийн үед малдаа яваад сураггүй алга болсон иргэдийн тухай дуудлага мэдээлэл ОБЕГ-т нэмэгдэж байна.  Тухайлбал, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн Заамар суманд алга болоод олдсон, мөн өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа хүүхдүүдийн тухай дурьдаж болно. 

Тэгвэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн Өвөр цагаан дэл гэдэг газраас малчин 31 настай С ор энэ сарын 08 ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 23:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн нь алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө