С.Баярт ял өгч, С.Батболдыг муулж байгаад Оросууд Оюутолгойг авах гэж байна уу

С.Баярт ял өгч, С.Батболдыг муулж байгаад Оросууд Оюутолгойг авах гэж байна уу

Дэлхийн хамгийн том ашигт малтмалын ордуудын нэг болох “Оюу толгой”-н алт, зэсний уурхай манай хоёр хөршийн сонирхлыг олон жилийн турш татсаар ирсэн. 

Иймд сүүлийн үед барууны томоохон хэвлэлүүдэд “Монголын төрийн тэргүүн “Рио Тинто” зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад итгэдэггүй, тэднийг эсэргүүцдэг хүмүүстэй илүү хамтарч ажиллаж байна. Тэрээр ОХУ, БНХАУ-ыг Оюутолгойд оролцуулах боломжийг олгож магадгүй юм. Тэрээр В.Путиныг биширдэг, орос хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй” зэргээр мэдээлж эхлээд байна. 

-С.БАЯР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ЯЛ АВСАН НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ-

Давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт 2 жил 6 сарын хорих ял оноогоод буй. Учир нь түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, Ч.Давааням нартай хамтарч АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон.

Тэгвэл С.Баяр Оюутолгойн асуудлаар буруудаж ял авсан нь түүний ард Оросууд байхыг үгүйсгэхгүй, тэрээр 13 жилийн өмнө тэдэнд парламентаар дамжуулж “үгүй” гээд хэлчихсэн гэж зарим хэвлэлд мэдээлжээ.

Учир нь 2008 онд С.Баярыг Ерөнхий сайд байх үед ОХУ-ын Роснефть компани манай улсад 100 колонк барих хүсэлтээ гаргаж байжээ. Үүнд нь С.Баяр “Роснефть компанийн гаргасан саналыг би дангаараа шийдэх эрх зүйн боломжгүй. Үүнд УИХ хариу өгөх ёстой” гэж парламент руугаа оруулахад, үүнийг нь тухайн үеийн УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүй, унагаж байжээ. Энэ үеэр Оюутолгойн ордын талаар Дэлхийн даяар шуугиж байж, иймд Роснефть компанийн цаад сонирхол нь тус орд руу шатахуун нийлүүлэх, улмаар ирээдүйд тус ордыг ашиглахад оролцоход чиглэж байсан байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд нийтэлжээ. 

-НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХЭД СҮ.БАТБОЛД АРВАН ХОЁРДУГААР САРД ХАМААГҮЙ БОЛЖЭЭ–

Тэгвэл сүүлийн саруудад Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд руу чиглэсэн Оюутолгойтой холбоотой сөрөг мэдээлэл гарч эхлээд байна. Тус мэдээлэл нь “Сү.Батболдыг Оюутолгойн гэрээнд нөлөөлж авилга авсан, Эрдэнэтэд шахаа хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан гэж Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргасан” гэсэн агуулгатай. 

Хачирхалтай нь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “K2 intelligence”, “Hunton Woods” гэх гаднын хоёр компаниуд С.Батболдыг талаарх дээрх асуудлаар Нью-Йоркийн шүүхэд 2020 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан байгаа юм. Гэтэл арван хоёрдугаар сарын 9 –ний өдөр нэхэмжлэгч талыг төлөөлж буй “king and spalding” гэх хуулийн фирм С.Батболдын талаар гаргасан гомдлоосоо сайн дураараа татгалзжээ,

Тодруулбал, арван хоёрдугаар сард Нью-Йоркийн шүүхэд С.Батболд хамаагүй болсон гэсэн үг.

Харин энэ тухай түүн рүү чиглэсэн сөрөг пиар сүүлийн сард тасралтгүй явсан. Иймд С.Батболд “Оюутолгойтой холбосон гүтгэлэг хувийн байгууллагаар хийлгээд гадаадын шүүхэд өгөөд гадна, дотны сайтаар цацаж харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой байна. Өнөөдөр бид нар ардчилал руу явж байна уу, дарангуйлал руу явж байна уу” гэж мэдэгдсэн. Товчхондоо, энэ бүхнийг ард Олон улсын шүүхийн сонорт хүргэж байгаад Рио тинто, Монголын Засгийн газар хооронд байгуулсан “Оюутолгойн гэрээг цуцлуулахаар манай хөрш орны төлөвлөгөөтэй яваа” гэж зарим хэвлэлд нийтэлжээ.

-С.БАТБОЛДЫН ТУХАЙ ГОМДЛЫГ НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХЭД Н.УДВАЛЫН ХҮҮ Ж.МАЙЗОРИГ ГАРГАСАН УУ-

Тэгвэл Сү.Батболдтой холбоотой гүтгэлэг, материалыг хуулийн фирмд бүрдүүлжНью-Йоркийн шүүхэд өгсөн хүн нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын хүү Ж.Майзориг байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Тэрээр төмөр замын хэрэгт холбогдож байсан талаар ч эх сурвалжууд өгүүлжээ. Тодруулбал, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга нарт давуу эрх олгон "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгагдаж явсан. Тухайн үед 2013 оны тавдугаар сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсан байдаг. Гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн. “МТЗ” ТӨХК-тай гэрээ байгуулсан хуулийн компанийн захирал нь Эрүүл мэндийн сайд асан МАХН-ын Н.Удвалын хүү Ж.Майзориг байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.