“Интермед” эмнэлэгт коронавирусийн хоёр тохиолдол батлагдлаа

“Интермед” эмнэлэгт коронавирусийн хоёр тохиолдол батлагдлаа

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн гурван тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн хоёр нь “Интэрмед” эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлсэн, нэг нь Сүхбаатар дүүргийн 15-р хороонд тус тус бүртгэгджээ. Яг одоо эрүүл мэндийн байгууллага эх үүсвэрийг тогтоох, хавьтал тодорхойлох ажил хийж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус гурван тохиолдлын халдвар авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа аж.