Угаалгын машинд 100 минут угаагдсан гэрийн тэжээмэл үен амьд гарчээ

Угаалгын машинд 100 минут угаагдсан гэрийн тэжээмэл үен амьд гарчээ

АНУ-д Бандит нэртэй гэрийн тэжээмэл үенг угаалгын машинд орсон байхад нь эзэн нь санамсаргүйгээр хувцастайгаа бүтэн 100 минутын турш угаагджээ. Түүний эзэн Лийдс угаасан хувцсаа гаргахдаа энэ талаар мэдсэн бөгөөд тэр даруй малын эмнэлэг очсон байна.

Малын эмч Бандитийг үзээд амьд үлдэх магадлал нэг хувь гэж байсан ч эмчилгээ хийснээс цагийн дараа бие нь сэргэж эхэлжээ.

Хэдий гэрийн тэжээмэл амьтан угаалгын машинд санамсаргүй байдлаар орж угаагдах тохиолдол цөөн гардаг ч энэ явдлаас сургамж авч ашиглахаасаа өмнө заавал шалгаж байхыг малын эмч анхааруулсан байна. Мөн үслэг амьтад  сэрүүн газарт байх дуртай учраас угаалгын машин, хөргөгч, зоорь гэх мэт газруудад орох нь түгээмэл тохиолддог гэнэ.

Эх сурвалж: BBC