Коронавирусийн гарал үүслийг судлахаар Уханийг зорьсон эрдэмтдийг БНХАУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ

Коронавирусийн гарал үүслийг судлахаар Уханийг зорьсон эрдэмтдийг БНХАУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ

Өнгөрсөн сард ДЭМБ олон улсын шинжээчдээс бүрдэх 10 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухуань хотыг энэ сард зорих болсон талаар мэдэгдсэн билээ. Гэсэн ч Хятадын талаас эрдэмтдэд хилээр нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзжээ. ДЭМБ-аас мэдээлснээр эрдэмтэд визний асуудлаас болж замаасаа буцсан байна. 

Коронавирусийг анх БНХАУ-ын Ухань хотод илрүүлж, дэгдэлт нь далайн амьтдын хүнсний захтай холбоотой хэмээн олон эрдэмтэд үздэг. Гэсэн ч үүнийг эцэслэн тогтоогоогүй байгаа тул ДЭМБ-аас удаан хугацааны турш Бээжинтэй хэлэлцээр хийсний эцэст саяхан зөвшөөрөл авсан юм.

Гэсэн ч хэлснээсээ ийнхүү буцсанд ДЭМБ-ын тэргүүн тун сэтгэл гонсгор байгаа тухайгаа хэлжээ. ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебресиесус "Эрдэмтдийн багийн хоёр гишүүн аль хэдийн аяллаа эхэлчихсэн байсан.  Бусад нь эцсийн мөчид явж чадахгүй боллоо. Хятадын талаас визний зөвшөөрлийг эцэслэн шийдээгүй байгаад тун сэтгэл дундуур байна” гэсэн байна.

Харин вирусийн гарал үүслийн асуудал маргаантай хэвээр байна. Дээр дурдсанчлан коронавирусийг Ухань хотоос эхлэлтэй гэж зарим эрдэмтэн үзэж байгаа бол нэг хэсэг нь Хятадаас өмнө Итали, Африкийн оронд гарч байсан гэж буй. ДЭМБ-ын зүгээс Ухань хотод очиж судалгаа хийж буй нь бурууг аль нэг талд өгөх бус вирусийг илүү нарийвчлан судлах зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. 

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө