ОХУ-д сая гаруй хүн "Спутник V" вакцин тариулаад байна

ОХУ-д сая гаруй хүн "Спутник V" вакцин тариулаад байна

ОХУ-д коронавирусийн эсрэг "Спутник V" вакцинаар сая гаруй хүн тариулаад байгаа тухай албаны эх сурвалжууд мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар сая гаруй хүн вакцинд хамрагдсан бөгөөд өдөрт 100 мянган тун вакцин иргэний эргэлтэд нийлүүлэгдэж байна.  Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар вакцин хийлгэсэн хүмүүст  ямар нэгэн сөрөг үр дагавар илрээгүй тухай тэрээр онцолж байв.

Гамалайн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург "Дэлхийн бусад улсад ч эм, вакциныг тодорхой шатны туршилт сорилын үр дүнд баталгаажуулж бүртгэдэг. Манай вакцин харин ч туршигдан шалгагдсан. Pfizer ч, Moderna ч, AstraZeneca ч манай замаар л явж байна” хэмээн тэр ярьжээ. Мөн коронавирусийн вакцин хийлгэсэн хүмүүсийг үнэмлэхжүүлэх талаар судалж үзэхийг ОХУ-ын Владимир Путин үүрэгдсэн байна.

Вакцинжуулалтад хамрагдах боломжгүй буюу харшил, хүндрэл өгч болзошгүй бүлгийн хүмүүсийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  • Жирэмсэн эхчүүд;
  • Хөхүүл хүүхэдтэй эхчүүд;
  • Эм тариа, вакцин харшилтай хүмүүс;
  • Хавдар болон бусад халдварт өвчнөөр өвчлөөд байгаа хүмүүс;
  • Халуунтай байх нөхцөлд вакцинд хамрагдах боломжгүй гэжээ.



Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө