БНХАУ авлигын хэрэгт холбогдсон бизнесмэнд цаазын ял оноожээ

БНХАУ авлигын хэрэгт холбогдсон бизнесмэнд цаазын ял оноожээ

БНХАУ-ын томоохон хөрөнгийн удирдлагын компани болох “China Huarong Asset Management Co., Ltd”-ийн тэргүүн асан Лай Сяоминд цаазын ял оноосон талаар Синхуа агентлаг мэдээллээ. Түүнийг авлига авсан мөн хоёр эхнэртэй байсан хэрэгт буруутгасан байна.

Мөрдөн шалгалтын явцад түүнийг арван жил орчим хугацаанд $276 саятай тэнцэх мөнгийг авлигад авсан мөн зүй бус удирдлагын улмаас тус компани мэргэжлийн үндсэн чиг үүргээсээ хазайж, улс төрийн муу нөлөөнд орсон хэмээн үзжээ. Буруутан этгээд улс төрийн төрөл бүрийн хуйвалдаанд оролцон, зарим этгээдийг албан тушаалын шатаар ахихад туслан, компанидаа шалгалт оруулахад саад болж байсан гэнэ.

Мөн тэрбээр үнэтэй бэлэг, их хэмжээний мөнгө авч, өндөр үнэтэй зоогийн газруудад цайллага зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

БНХАУ-ын шүүх цаазын ялыг ихэнхдээ хоёр жилээр хойшлуулах нөхцөлтэй оноодог. Энэ тохиолдолд хоёр жил хорьсны дараа ялыг 25 жилийн хорих ял, эсвэл бүх насаар хорих ялаар солих боломжтой байдаг байна. Харин Лай Сяоминий ялыг ийм нөхцөлгүйгээр оноосон нь онцгой тохиолдол болжээ.Авлигач албан тушаалтан асанд цаазын ял оноосноор энэ оны хамгийн анхны цаазын ял болж байна. Мөн тус улс албан ёсоор цаазын тоо гүйцэтгэсэн тоогоо зарладаггүй, жилд 15 мянган хүнийг цаазалдаг гэсэн албан бус тоо бий.

 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө