12 мянга гаруй очир эрдэнэтэй бөгж урлаж Гиннесийн амжилт тогтоожээ

12 мянга гаруй очир эрдэнэтэй бөгж урлаж Гиннесийн амжилт тогтоожээ

Энэтхэгийн Мерут хотод байрлах "Renani Jewels" компани нийт 12,638 очир эрдэнэтэй бөгж урлан, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ.

Гиннесийн номд бичигдсэн өмнөх дээд амжилтыг мөн Энэтхэг улсын "Hallmark Jewellers" үнэт эдлэлийн компанийн 7,801 ширхэг очир эрдэнэтэй бөгж эзэмшиж байсан аж. Шинэ амжилт тогтоосон бөгж нь “Мариголд буюу Хөгжил дэвшлийн бөгж" хэмээх нэртэй бөгөөд 38.08 каратын олон мянган байгалийн очир эрдэнээр чимэглэжээ. Цэцгэн загварт дугуй хэлбэртэй ба жин нь 165 грамм гэнэ. Бөгжийг урласан Харшит Бансал үнэт эдлэлийн дизайнер хоёр жилийн турш бөгжийг урлаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусган сарын дараа буюу арванхоёрдугаар сард Гиннест бүртгүүлжээ.

Эх сурвалж: Hindi news