ОХУ-ын нутаг дэвсгэрээс 50 мянган жилийн өмнө амьдарч байсан үслэг хярсны олдворыг илрүүлжээ

ОХУ-ын нутаг дэвсгэрээс 50 мянган жилийн өмнө амьдарч байсан үслэг хярсны олдворыг илрүүлжээ

ОХУ-ын хойд хэсэг Якутын мөнх цэвдгээс ойролцоогоор 20 мянгаас 50 мянган жилийн өмнө амьдарч байсан үслэг хярсны олдворыг илрүүлжээ. Тус олдвор хүйтэн орчинд удаан байсан тул доторх эд эрхтэнүүд нь бараг хэвээрээ хадгалагдан үлдсэн байсан аж.

Тиймээс эрдэмтэд мөстлөгийн үед амьдарч байсан амьтдаас өнөөг хүртэл хамгийн сайн хадгалагдсан олдвор хэмээн дүгнэж байна. Үүгээр ч зогсохгүй ойролцоох газраас эвэр нь олджээ. 

“Якутия 24” телевизээр палеонтологич Валерий Плотников  "хярс үхэх үедээ  3-4 настай байсан бөгөөд усанд живж үхсэн байх магадлалтай" гэж мэдээлсэн байна. Өмнө нь 2014 онд тус хярсны олдсон газартай тун ойролцоо өөр нэгэн залуу хярсны олдворыг археологичид олж байв. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Сибирийн цэвдэг хайлж хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан маммот, үслэг хирс, мөстлөгийн үеийн унага, агуйн арслангийн гүег зэрэг амьтдын олдвор олноор илэрсээр байна. 

Эх сурвалж: APnews