Дэлхийн хамгийн том эсгий гутал Санкт-Петербург хотод байдаг гэв

Дэлхийн хамгийн том эсгий гутал Санкт-Петербург хотод байдаг гэв

Дэлхийн хамгийн том эсгий гутал ОХУ-ын Санкт Петербургт хотоос 270 гаруй километрийн зайд байрлах Мандроги тосгонд тэртээ 2015 онд босож байжээ.

Зураач Валерия Лошак бүтэн жилийн турш энэхүү гутлыг бүтээхэд цагаа зарцуулсан бөгөөд ОХУ-д эсгий гутал үйлдвэрлэхэд ашигладаг 300 кг хонины ноосон даавуугаар хийжээ. Ноосон хөшөөг суурилуулахад бүтэн гурван өдөр зарцуулагдсан бөгөөд тус гутал нь гурван том хүн багтахаар хэмжээтэй гэнэ. Тодруулбал, аварга гутлын өндөр 3.2 метр, урт нь 215 см ажээ.

ОХУ-ын гутлын размерын дагуу эсгий гутал нь 306 хэмжээтэй байдаг. Харьцуулбал, Орос улсад дунд насны эрэгтэй 43 размерийн гутал өмсдөг байна. Иймээс аварга гутал нь жирийн хүнийхээс долоо дахин том байхаар бүтээгджээ. Тус үзмэрийг шувуудаас хамгаалах шилээр бүрсэн бөгөөд нутгийн шувууд ноосыг нь зулгаан үүр барих эрсдэлтэй байдаг гэнэ. Аварга урлагийн бүтээл үзэсгэлэнгийн танхимд багтахгүй байсан тул эсгий гутлыг “TKACHI” талбайн эсрэг талд байрлуулжээ. Дэлхийн 2-р дайны үед эсгий гутал нь Орос улсын хувьд зэвсэгнээс дутахгүй чухал стратегийн бүтээгдэхүүн байжээ.