БНСУ-д 2020 онд төрөлтөөсөө олон нас баралт бүртгэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож эхлэв

БНСУ-д 2020 онд төрөлтөөсөө олон нас баралт бүртгэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож эхлэв

Өмнөд Солонгос улсад 2020 онд төрөлтийн тоогоос олон нас баралт бүртгэгдэж дэлхийн хамгийн бага төрөлттэй орны тоонд оржээ. Тодруулбал, өнгөрсөн онд 275,800 хүүхэд мэндэлсэннь 2019 оныхоос 10 хувиар буурсан үзүүлэлт болсон аж. Харин 307,764 нас баралт бүртгэгдсэн нь төрөлтөөсөө 11,5 хувиар бага үзүүлэлт юм. 

Эрүүл мэндийн тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн эрэлт нэмэгдэж байгаа нь төсвийн зарлагад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхээс гадна нас залуу иргэдийн тоо буурч буй нь эдийн засагт шууд нөлөөлж ажиллах хүчний хомстолд хүргэдэг талаар тус улсын Засгийн газар сануулж байна.

Тиймээс хүн амын өсөлтийн бодлогын хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй талаар парламентын гишүүд нь ярьж байна.  Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Мүн Жэ Ин төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн баталсан бодлогын хүрээнд 2022 оноос эхлэн шинээр төрсөн хүүхэд бүрд 2 сая вон олгох, мөн хүүхэд нэг нас хүртлээ сар бүр 300 мянган воннын урамшуулал өгөх/2025 онд 500 мянган вонн болно/ зэрэг багтаж байгаа юм.

Эх сурвалж: BBC