Трамп сонгуулийн хорооны ажилтныг саналын тоог нэмэхийг шаардаж, дарамталжээ

Трамп сонгуулийн хорооны ажилтныг саналын тоог нэмэхийг шаардаж, дарамталжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, өөр дээрээ саналын тоо нэмэхийг шаардаж буй ярианы бичлэг ил болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга, нэг намын Брэд Раффенспергертэй нэг цаг орчим хугацаанд утсаар ярихдаа “Жоржиа мужийн иргэд төдийгүй манай улсын иргэд уур бухимдалтай байна. Тиймээс саналын хуудсыг дахин тоолоход ямар ч буруу зүйл байхгүй. Надад яг 11,780 санал л хэрэгтэй байна” хэмээн хэлж, хэрвээ саналын тоог нэмэхгүй бол түүнийг гэмт хэрэгтэн болгоно гэх мэтээр дарамталсан гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Жоржи мужид сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон үйлдвэл гарсан ч сонгуулийн хорооны дарга Раффенспергер нүдээ аниад өнгөрүүлсэн, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой асуултуудад хариулт өгч чадахгүй байгаа талаар ням гаригт твиттер хуудсандаа жиргэсэн юм. Мужуудын сонгуулийн үр дүнг энэ сарын 6-нд Конгрессоор баталгаажуулна.