ВИДЕО: Оргилуун дарсанд хуурамч шошго наасан гэх асуудлыг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ

ВИДЕО: Оргилуун дарсанд хуурамч шошго наасан гэх асуудлыг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ

Дотооддоо үйлдвэрлэсэн гэх Luxurious нэртэй оргилуун дарсны гадна талыг бүрсэн наалтыг хуулахад дотроос нь “Советское” гэх ОХУ-д үйлдвэрлэж, тус улсаас импортлосон оргилуун дарсны шошго гарч ирсэн гэх зураг, бичлэг сүүлийн өдрүүдэд цахим орчинд гараад байна.

Тэгвэл тус мэдээллийн дагуу ШӨХТГ-аас "Luxurious гэх оргилуун дарсыг борлуулдаг Цэс Хайрхан ХХК"-ийг шалгаж эхэлсэн байна. Харин тус компанийн зүгээс "оргилуун дарсныхаа талаар" ирэх Даваа гараг /2021.12.04/-т албан ёсны мэдээлэл хийнэ гэх мэдээлэл байна.

Luxurious гэх оргилуун дарсны сурталчилгааны хуудас