130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ

130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600,000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130,000 мянган тонн  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байгаа аж.

Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын  цэг байх юм байна. Өөрөөр хэлбэл 400 өрхийн дунд борлуулалтын нэг цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байгаа аж.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон 1 карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3,750 төгрөг байх бол  1 тонн нь 150,000 төгрөгөөр худалдаалагдах аж. Улаанбаатар хотын зүүн баруун захад  нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд  нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө