Б.Хурц нарын шүүх хуралд С.Зоригийн хэргийн арав гаруй гэрчийг байлцуулав

Б.Хурц нарын шүүх хуралд С.Зоригийн хэргийн арав гаруй гэрчийг байлцуулав

-ЯЛТАН Ц.АМГАЛАНБААТАРЫГ ХОРИХ АНГИАС АВЧИРЧ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ХЭДХЭН ҮНДСЭН АСУУЛТ АСУУСАН-

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан, гүйцэтгэх ажиллагаа явуулсан, гэрчүүдийн мэдүүлэгийг нотлох ажиллагаа явуулсан мөрдөгч нар, тагнуулын ажилтан нар, тушаал өгч хүн эрүүдэн шүүх аргаар ял хүлээлгэсэн гэх хэрэгт буруутгагдсан ТЕГ ын дарга асан Б.Хурц, С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан прокурор асан Б.Эрдэнэбат нарын нийт есөн хүнд холбогдох гэм буруутай эсэх хуралдаан болов. Уг хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж улмаар оройн 17 цагийн үед өмгөөлөгч Хүрэлбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтээ уламжлан хэлснээр ирэх сарын 12 хүртэл хойшилсон билээ.

Хуралдаан нийтдээ есөн шүүгчдэгч, шүүгчдэгч нарын өмгөөлөгчид болох 18 хүн, гэрчээр Ц.Амгаланбаатар, Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гурван шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан.

Үүнээс гадна энэ удаагийн шүүх хуралд гэрч, хохирогчоор тогтоогдон эрүүдэн шүүлтийн үр дүнд ял эдэлж байгаа гэх гурван ялтаны хувийн байдлыг тогтоох үүднээс С.Зоригийн хэрэгт чухал хамааралтайд тооцогдож гэрчээр оролцсон арав гаруй хүнийг шүүх хуралд нууцаар байлцуулсан аж. Учир нь гурван ялтан хэлс хэргээр ял эдэлсэн гэгдээд байгаа юм.

Шүүх хурал эхлээд удаагүй түр буюу 14 цаг хүртэл хойшилсон шалгаан нь эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар хуралд байгаагүй учраас түүнийг заавал байлгах хүсэлтээ өмгөөлөгч нарын зүгээс хүссэнээр бүрэлдэхүүн хүсэлтээр болгосон байна.

Ийнхүү хуучнаар авдрантын хорих анги байсан өдгөө Хаалттай хорих ангиас ялтан Ц.Амгаланбаатарыг авчирсан билээ.

Шүүхийн байрны гадна Б.Хурц, Б.Эрдэнэбат нарыг эсэргүүцэн төрийн бус байгууллагын гишүүд жагсаал зохион байгуулсан. Шүүх хуралдаан түр завсарлан шүүгчдэгч нар танхимаас гарч ирсэн даруйд жагсагчид тэднийг хүчтэй эсэргүүцэж хэргээ хүлээхийг шаардаж байв.

-ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙСАН УЧРААС 100 ГАРУЙ АЛБА ХААГЧИД ХАМГААЛАЛТАНД ГАРСАН-

Харин танхим дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөхний газрын тусгай албаны 100 орчим алба хаагчид хамгаалалтанд гарсан байлаа. Учир нь онц хүнд гэмт хэрэгтэнг хуяглан авчирсан. Мөн нэг дор олон гэмт хэрэгтэн цугласан учраас онцгой үүрэг бүхий хамгаалалт авсан аж. Түүнчлэн танхимын гадна жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж байсан учраас Төв аймгийн цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд гарсан байв.

Шүүх хурал түр завсарлаж эргэж хуралдахад ялтан Ц.Амгаланбаатарыг танхимын арын хаалгаар авч орсоноор эхэлсэн. Шүүхийн гадна дотор уур амьсгал ширүүхэн байсан бөгөөд шүүгчдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэдхэн асуудалд байр суурь нэгдсэн байлаа. Тэд энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг мөрдөн байцаалтад буцаах, шаардлагатай буюу эрүүдэн шүүсэн гэх нотлох баримт хангалтгүй, гэрч байхгүй гэх зэрэг асуудал дэвшүүлж маргаж байсан аж.

Хуралд оролцсон бүх шүүгдэгч нар гадуур байцаагдаж байгаа бөгөөд тэднийг хоорондоо утсаар ярихгүй байх, уулзахгүй байх, хотоос гарахгүй, гадаад улс руу явахгүй байх зэргээр хязгаарласан байна.

Хамгийн ноцтой нь эрүүдэн шүүлт явагдсан олон нийтэд ил болсон бичлэгт дээр гардагчлан хүн амины хэргээр 18 жилийн ял авсан байсан ялтан Итгэлтөгс бичлэг цацагдсаны дараахан найман жил хоригдоод суллагдаж улмаар шүүх хурал мөн л гэрчээр оролцож байсан билээ.

У.УРАНЦЭЦЭГ