Тайванийн иргэнд мэдээлэл дамжуулсан хэргээр тагнуулын хоёр ажилтныг ялласан уу

Тайванийн иргэнд мэдээлэл дамжуулсан хэргээр тагнуулын хоёр ажилтныг ялласан уу

Өнгөрсөн оны аравдугаар сард Сүхбаатар дүүрэгт байрлах “Голомт” хотхоны “С” байранд тагнуулынхан нэгжлэг хийсэн. Энэ үед манай  улсад тагнуул хийж байсан гэх Тайванийн иргэнд мэдээлэл дамжуулж байсан хүмүүсийг илрүүлжээ. Нийслэлийн Прокурорын газраас Тайванийн иргэнд  Эрүүгийн хуульд заасан  “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл байна.

Харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх хэрэгт холбогдсон, тагнуулын байгууллагын хоёр ажилтныг төрийн нууц задруулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Манай улсын тагнуулын ажилтнууд Тайванийн иргэнд хоёр жил орчим мэдээлэл дамжуулж байсныг тогтоож шүүхээс ял оноожээ. Улсын нууцад хамаарах уг хэргийг хаалттай хэлэлцсэн гэх мэдээлэл байна.