Нийслэлд “Орчны аюулгүй байдал”-тай холбоотой 5423 асуудал бүртгэгджээ

Нийслэлд “Орчны аюулгүй байдал”-тай холбоотой 5423 асуудал бүртгэгджээ

Өнөөдөр /2019.07.23/ Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтыг газраас мэдээлэл хийлээ.

Тус байгууллага нэг сарын хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчин хөндөгдөж байгаа тохиолдлуудыг тухайн газар бүрт нь очиж судлан Улаанбаатар хотын хэмжээнд 5423 асуудал байна гэж тодорхойлсон байна.  

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар гэх мэт холбогдох байгууллагуудын 54 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд барилгын гадна талын орчны аюулгүй байдал болон, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол 362 бүртгэгджээ. “Барилга байгууламжуудын гадна талын аюлгүй байдалд алдагдаж байна” гэдгийг онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинтой холбоотой 250 гаруй асуудлууд байгаа аж. Нийт 5423 асуудлыг бүлэглэн холбогдох байгууллагууд гурван сарын дотор шийдэхээр ажиллана. Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгаа асуудлууд дээр хяналт шалгалт тавих чиглэлийг барина” гэв.

“Нийслэлийн иргэдийн хуулиар ямар байгууллага хашаа хайстай байх ёстой зохицуулалтыг хэлэлцэж батлуулсан. Үүнийг хэрэгжүүлэх болон байнгын ажиллагаатай хяналтын комиссыг бий болгохоор ажиллаж байна. Яндантай нэг ч барилга, байгууламжид зөвшөөрөл олгохгүй. Хашаан дотроо нүүрс түлдэг энэ явдлыг бүрэн зогсооно. Мөн хашаа, хайсны стандарт хангаагүй барилгуудад зөвшөөрөл олгохгүй байх гэх мэт чиглэлээр ажиллах зорилттой байна” хэмээсэн юм.

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн тамгын газар хамтран өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажиллагаа хийж, 140 гаруй нийтийн эзэмшлийн обьектийг чөлөөлсөн байна.