ВИДЕО: БНСУ-ын Улсан хотод 33 давхар байшин шатжээ

ВИДЕО: БНСУ-ын Улсан хотод 33 давхар байшин шатжээ

Өмнөд Солонгосын Улсан хотод 33 давхар худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолборт томоохон хэмжээний түймэр гарчээ. Түймэр орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд 8-12 давхарт гарч, хүчтэй салхины улмаас бусад давхруудад тархжээ. Уг цогцолборт 120 айлын орон сууц байдаг бөгөөд оршин суугчийг цамхгаас даруй нүүлгэж, 77 хүн угаартсаныг эмнэлэгт хүргэн эмчилж байгааг аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар барилгын гадна хананд ашигласан дулаалагч материал галд шатсан байх магадлалтай гэнэ.Галыг бүрэн унтраасан бөгөөд одоогоор аврагчид барилгад хүн үлдсэн эсэхийг шалгаж байгаа юм байна.