Мао Зэдуний 645 сая долларын үнэтэй гар бичмэлийг хулгайлжээ

Мао Зэдуний 645 сая долларын үнэтэй гар бичмэлийг хулгайлжээ

Мао Зэдуний бичсэн 645 сая долларын өртөг бүхий уран бичлэгийг хулгайлсан этгээдийг баривчилжээ. Хулгайчид Хятадын коммунист удирдагчийн бүтээсэн 2.8 метр (9 фут) уран бичлэгийг долоон хэсэг болгон хуваасан бөгөөд үүнээс нэг хэсгийг л цагдаа нар олсон аж.

Түүнчлэн 10 хүрэл зоос, 24 мянга гаруй хуучин маркийн цуглуулгыг хулгайлсныг Хонконгийн цагдаагийн газраас тогтоожээ.

Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн сарын 10-ны шөнө гарсан бөгөөд гурван эрэгтэй хэргийн газраас такси барьж зугтаасан байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад есдүгээр сарын 22-ны өдөр Ван Чай дахь орон сууцнаас Маогийн уран бичлэгийн нэг хэсгийг олсон бөгөөд 49 настай Лам овогтныг баривчилсан байна. Улмаар хэрэгт холбоотой хоёр этгээдийг одоо эрэн сурвалжилж байгаа аж.

Хулгайд алдагдсан маркнууд

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар сэжигтнүүдийг олохын тулд орон нутгийн телевизүүдийг ашиглаж байгаа юм байна. Цагдаа нар Мао Зэдуний гар бичмэлийн нэг хэсгийг л олсон. Одоо нэмж зургаан хэсэг болон найман хүрэл зоос, бүгд 24327 маркийг хайж байгаа аж.

Эх сурвалж: CNN