Жорж Флойдын амь насанд хүрсэн цагдаа нэг сая доллар төлөн хэргээс мултарсан гэв

Жорж Флойдын амь насанд хүрсэн цагдаа нэг сая доллар төлөн хэргээс мултарсан гэв

Африк гаралтай америк эр Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн ахмад Дерек Шаувин өчигдөр нэг сая доллар төлөн хэргээс мултарсан хэмээн шүүхийн мэдэгдэлд дурджээ.  Миннесота дахь Шийтгэх газрын хэвлэлийн төлөөлөгч Сара Фицжеральд "Түүнийг хоригдлуудын жагсаалтанд байхгүй болсон гэдгийг би баталж чадна.  Шаувиныг 11:00 цагийн үед Миннеаполисын зүүн талд орших Оак Парк Хийтс дэх хорих ангиас сулласан” гэж мэдэгджээ. Харин CNN агентлаг Миннеаполис хотын Цагдаагийн офицеруудын холбооноос энэ талаар тодруулахад хариулт өгөөгүй аж.

Өмнө нь Дерек Шаувины өмгөөлөгч Флойдыг хар тамхи хэрэглэсний улмаас нас барсан хэмээн шүүхтэй маргаж байсан юм. Өмгөөлөгч Эрик Ж.Нелсон Миннесота мужийн дүүргийн шүүхэд өргөдөл гаргахдаа “Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр метамфетамин хэрэглэсэн болох нь тогтоогдсон.Мөн тэр коронавирусийн халдвар авсан байсан. Цусны эргэлтийн асуудал, мөн мансууруулах бодисын хордлого нь түүнийг үхэхэд хүргэсэн” гэж тайлбарласан юм.

Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтэд Флойдыг цагдаа нар баривчлах үедээ хэрэглэсэн аргаас үүдэлтэй зүрх, уушгины хурц дутагдлын улмаас /зүрх-амьсгал зогсох/ нас барсан гэж үзжээ.  Цагдаагийн ажилтан Шаувин бүтэн найман минутын турш Флойдын хүзүүн дээр өвдөглөж, “амьсгалж, чадахгүй байна” хэмээн тусламж хүсэхэд нь тоохгүй байсаар амь насыг нь хөнөөсөн билээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө