ВИДЕО: Монголын говиос 68 сая жилийн өмнө амьдарч байсан хачирхалтай үлэг гүрвэлийн ясыг олжээ

ВИДЕО: Монголын говиос 68 сая жилийн өмнө амьдарч байсан хачирхалтай үлэг гүрвэлийн ясыг олжээ

Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд 68 сая жилийн өмнө амьдарч тоть хэлбэрийн дөрвөн үлэг гүрвэлийг Монголын говиос илрүүлжээ. Хоёр хуруутай, шүдгүй, тоть хэлбэрийн, өдтэй үлэг гүрвэл нь хоёр метр гаруй өндөртэй, голдуу ургамлаар хооллодог байсан аж. Энэ төрлийн үлэг гүрвэлийн төрлийг эрдэмтэд “овираптор” хэмээх бараг 100 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн төрөлд оруулан тооцдог байна.

Харин Монголоос олдсон шинэ төрөл зүйл нь 68 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд урд хоёр мөч нь хоёр хуруутайгаараа бусад ижил төрлийнхнөөсөө ялгарч байж.

"Oksoko avarsan" төрөл зүйлийн яс (Dr Gregory Funston / PA Wire)

Үүнийг судалгааны баг тайлбарлахдаа “Овирапторозаврууд дасан зохицох чадвар өндөртэй байсан бөгөөд Цэрдийн галавын төгсгөлд тэд эволюцид орж өөрчлөгдсөн байна ” гэжээ. Тиймээс тус үлэг гүрвэлүүдийг “Oksoko avarsan” хэмээх шинэ төрөл зүйлд бүртгэсэн байна.

Эдинбургийн Их сургуулийн удирдсан Монголын Говь Цөлд ажиллаж буй багийн гишүүд

“Royal Society Open Science” сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгааг Албертагийн Их Сургууль, Канадын Филип Ж Карри Үлэг гүрвэлийн музей, Японы Хоккайдогийн Их Сургууль, ШУА-ийн судлаачид хамтран хийжээ.

Судалгааны танилцуулгын бичлэгийг үзнэ үү.

 

Эх сурвалж: Independent