Хятадад хүний биеийг хөлдөөж, дахин амьдруулах крионик технологийг туршихад бэлэн болжээ

Хятадад хүний биеийг хөлдөөж, дахин амьдруулах крионик технологийг туршихад бэлэн болжээ

Дэлхийн 4 крионик судалгааны хүрээлэнгийн нэг, Хятад дахь цорын ганц амьдралын шинжлэх ухааны хүрээлэн болох The Shandong Yinfeng Life Science Research Institute нь хүний биеийг хөлдөөн, хэсэг хугацааны дараа сэргээн амьдруулах туршилт хийхэд бэлэн болжээ.

Тус институтээс энэ төрлийн туршилтад орох 10 хүнийг сонгон авсан бөгөөд крионик технологио хэрэгжүүлэх 10 ширхэг хөлдөөгчөө ажиллуулах гэж байгаа юм байна.

Крионикс гэдэг нь хүний биеийг зэвэрдэггүй ган саванд маш бага температурт, хэт хүйтэн шингэн азотоор хадгалах арга техникийг хэлдэг бөгөөд нэг ёсондоо “үхлийг хуурах” технологи хэмээн үзэгддэг байна.

Тиймдээ ч барууны орнуудад энэ төрлийн туршилт хийхэд шашны асуудлаас болж маргаан дагуулдаг бол дорнын хятад крионик технологийг ямар ч маргаангүйгээр туршихаар болж байгаа нь энэ аж. Уг туршилтаар ган төмрөөр хийгдсэн контейнерүүд супер хөлдөөгч нитроген шингэнээр биеийг тэс хөлдөөх аж.

Энэхүү туршилтын талаар тус институтын захирал Ли Чинпин “Өнгөрсөн онд манай хүрээлэнд 100 гаруй хүн зочилж, бидний ажилтай танилцсан. Тэдний 60 нь өөрсдийн биеийг хөлдөөн, дараа нь амилуулах крионик технологийг хийлгэх хүсэлтэй байсан.” хэмээн ярьжээ.

The Shandong Yinfeng Life Science Research Institute хүрээлэн нь ирээдүйд крионик технологийг ашиглан эрхтэн шилжүүлэн суулгах, биеийн хэсгийг нөхөн сэргээх зэрэг бусад эмчилгээнд хувьсгал хийхээр зорьж байгаа юм байна.

Эх сурвалж: SCMP