Шива бурханд үнэнч гэдгээ батлахын тулд 47 жил баруун гараа өргөжээ

Шива бурханд үнэнч гэдгээ батлахын тулд 47 жил баруун гараа өргөжээ

Шива бурханы үнэнч сүсэгтэн, Энэтхэгийн иргэн  Амар Бхарати 47 жилийн турш баруун гараа дээш өргөжээ. Тэрбээр гурван жилийн турш бясалгал хийснийхээ дараа 1973 онд Шива бурхны үнэнч сүсэгтэн гэдгээ нотлохын тулд баруун гараа дээш өргөн, өнөөг хүртэл буулгаагүй яваа гэнэ. Түүний гар удаан хугацаанд дээш өргөснөөс үүдэн хатангиршиж, хумснууд нь ургаж, мушгиралдсан байна. Түүнчлэн нэг байрлалд хэт удаан байснаас болоод үеүүд нь нугалрахаа больж, гарын эд эс нь үхжиж, баруун гараа хөдөлгөж чадахгүй болжээ.

Баруун гараа өргөх болсноосоо хойш тэрээр аливааг хийхдээ үргэлж нэг гараараа хийх болсноос гадна хумсаа огт аваагүй аж. Хиндү шашины зарим урсгалд гараа өргөж "хатуужил" үйлдсэнээр нүгэл арилдаг гэж үздэг байна.  

Эх сурвалж: Pinterest