БНСУ-д тусгаарлагдаж байсан Индонез иргэн газар доогуур нүхэн гарц ухаж, зугтаажээ

БНСУ-д тусгаарлагдаж байсан Индонез иргэн газар доогуур нүхэн гарц ухаж, зугтаажээ

Сөүлийн Мён-Донг дүүргийн коронавирусын халдвараас хамгаалах түр байранд өөрийгөө тусгаарлаж байсан гадаадын иргэн алга болж, цагдаа нар шалгаж эхэлжээ.

Сөүлийн Намдаэмүн хотын цагдаагийн газар энэ тухай “Эрүүл мэнд, халамжийн яамнаас Индонез улсын иргэн болох 24 настай, эрэгтэй А Мёндонг хотод байрладаг түр оршин суух байрнаас алга болсон тул эрэн сурвалжлах шаардлагатай гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу бид замын хөдөлгөөний шугамыг хязгаарлаад байна” гэж мэдэгджээ.

Харин Эрүүл мэнд, халамжийн яамны мэдээлснээр есдүгээр сарын 21-нд хэвтэн эмчлүүлж, өнгөрсөн даваа гаригт гарахаар төлөвлөж байсан Индонезийн иргэн тусгаарлалтаас гарахаас нэг өдрийн өмнө цонхоороо бууж, нүхэн гарц ухан түүгээрээ гарч зугтсан гэж ярьсан байна.  Цагдаагийн газраас "Гол хаалганы доор нүх ухсан тул тэндээс зугтсан гэж таамаглаж байгаа. Одоогоор хэргийн газрыг шалгаж, камерын бичлэгийг шүүж байна” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Dispatch.co.kr