Сонгуульд ялагдсан Ц.Нямдорж, Б.Оюунгэрэл нар У.Хүрэлсүхийн “зөвлөх”-өөр томилогджээ

Сонгуульд ялагдсан Ц.Нямдорж, Б.Оюунгэрэл нар У.Хүрэлсүхийн “зөвлөх”-өөр томилогджээ

Өнгөрөгч УИХ-ын сонгуульд Орхон аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Нийгмийн бодлогын зөвлөх” гэсэн албан тушаалд томилогдсон байна.

Сонирхуулахад, УИХ-ын сонгуульд Орхон аймагт МАН-аас УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Орхон аймгийн засаг дарга асан Д.Батлут болон Б.Оюунгэрэл нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдсөн ч Ц.Нямдорж, Б.Оюунгэрэл ялагдал хүлээсэн юм. Улмаар Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “хуулийн бодлогын зөвлөх”-өөр томилогдсон бол, Б.Оюунгэрэл “Ниймгийн бодлогын зөвлөх”-өөр ийнхүү томилогдсон байна.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө