ВИДЕО: Хориг уулан дахь эзэнт гүрний үеийн булшуудыг тонон дээрэмджээ

ВИДЕО: Хориг уулан дахь эзэнт гүрний үеийн булшуудыг тонон дээрэмджээ

Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Мунгараг багийн нутаг дэвсгэрт орших Хориг уулнаас 700-800 жилийн настай шар тостой нэг, өрөмтэй гурван ваар, торго, алт мөнгөн эдлэл зэрэг олдворуудыг археологийн малтлага, судалгаагаар олж гаргасан. Судлаачид Хориг уулан дахь судалгааны ажлаа удахгүй дахин үргэлжлүүлэх гэж байгаа билээ.

Тэгвэл энэ хооронд зарим иргэд Хориг уулан дахь эзэнт гүрний үеийн булшуудыг тонон, дээрэмджээ.

Энэ талаар тус нутгийн уугуул иргэн, БОАЖЯ-ны Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргааны мэргэжилтэн М.Батцогтоос тодрууллаа. Тэрбээр энэ талаар анхааруулга болгон өөрийн цахим хуудаснаа бичлэг оруулсан байсан юм.

М.Батцогт хэлэхдээ “Хамгаалагдах ёстой булш, бунхан өмнө нь ч ухагдсан байсан. Энэ жил ч мөн шинээр ухагдсан байсан. Булшны дэргэд дандаа хүний араг яс гаргаж хаясныг хараад элэг эмтэрсэн. Хэдий ядарсан ч өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлнэ гэдэг байж болзошгүй зүйл юм. Доктор Ж.Баярсайхан энэ газрыг хамгаална, судалгааны ажил хийнэ гэсэн яасан бэ. Хүний анхаарлыг татаад орхичихоор хүмүүс ирж улам устгаад байна. Тонооод байна" гэсэн юм. 

2019 онд судлаачдын Хориг ууланд хийсэн малтлагаас олсон эд зүйлсийг Үндэсний түүхийн музейд хадгалж байгаа юм. Судлаачид судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буй ч Засгийн газраас өгөх ёстой 200 гаруй сая төгрөгөө өгөөгүй байгаа учраас гацжээ. Мөн коронавирусээс үүдэн гадаадын судалгааны баг нь ирэх боломжгүй болжээ. 

Хориг уулан дахь булшийг ухаж соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн асуудлыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. 

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө