Л.Оюун-Эрдэнийг чагнасан асуудлыг прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн үү

Л.Оюун-Эрдэнийг чагнасан асуудлыг прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн үү

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн хоёр жил өөрийг нь чагнан гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлыг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт бүхий өргөдлийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүргүүлсэн.

Тусгай хяналтын дэд хороо нь уг асуудлыг ихээхэн нууцалж буй бөгөөд ирэх долоо хоногт хуралдаж, шийдвэр гаргах тухай мэдээлэл байгаа тухай бид өмнө мэдээлсэн. 

Л.Оюун-Эрдэнэ нь өргөдөлдөө “Албан тасалгаанд минь тагнах төхөөрөмж суурилуулж хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Уг ажиллагааг МАН-ын удирдлагын түвшний хүн зохион байгуулсан” хэмээн, нэр дурдаад холбогдох баримтуудыг хавсаргасан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл түүний өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо хүлээж аваад прокурорт хянуулахаар өгсөн. Прокуророос ажлын хэсэг гарсан гэх мэдээлэл мөн байна. Улмаар хяналтын явцад Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар МАН дотор ярьж байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө