УОК-ын маргаашийн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ

УОК-ын маргаашийн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ

Маргааш /2020.08.24/ Улсын онцгой комисс хуралдаж зарим асуудлаар шийдвэр гаргах аж. УОК-ын  27 дугаар хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл  маргаашийн хуралдаанаар ирэх долоо хоногт дуусах хөл хорионы хязгаарлалтын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон. Уг асуудлыг сунгах эсэхийг хэлэлцэх юм.

Мөн сургууль, цэцэрлэгтэй холбоотой зарим шийдвэрийг гаргаж магадгүй гэсэн албан бус эх сурвалжуудын мэдээлэл байна.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө