ЭТТ ХК-ийн удирдлагуудаас тайлбар авах гэсэн ч эзэнгүй байв

ЭТТ ХК-ийн удирдлагуудаас тайлбар авах гэсэн ч эзэнгүй байв

"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Молекул Б.Батбаярын хүү Б.Батбилэгийн төрсөн дүү Б.Баттулгын эзэмшдэг “Спейшлмайнинг сервис” ХХК, Эрдэнэс Таван толгой ХК-иас зарласан 300 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг гурван жилийн хугацаатай авсан байдаг. 300 гаруй тэрбум төгрөг буюу 100 гаруй сая ам.долларын өртөгтэй ажлыг, яагаад 300 аж ахуй нэгжид хуваагаад өгч болоогүй вэ, цаашлаад өмнө нь нэг жилийн хугацаатай гэрээ хийдэг байсан атлаа яагаад “Спейшлмайнинг сервис” ХХК-тай гурван жилийн хугацаатай хийх болов зэрэг  асуудлууд гарч нэлээдгүй шүүмжлэлд өртсөн.

Тодруулбал, “Таван толгой ордын цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх” тендерийг  "ЭТТ ХК"-иас зарлаж энэ оны эхээр шалгаруулсан. Энэхүү тендерт Молекулын хүү Б.Баттулгын “Спейшлмайнинг сервис” ХХК оролцож 309 тэрбум төгрөгийн санал өгсөн ч Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлээд татгалзаж, хасагдаж байсан юм. Үүний дараа нь “Спейшлмайнинг сервис” ХХК-иас 301 тэрбум төгрөгийн үнийн саналыг дахин өгч, тус ЭТТ ХК-ийн тендерыг авсан байж болзошгүй байгаа талаар өнөөдөр манай сайтад "ЭТТ ХК-нд “Нууцын хууль” мөрдөгдөхгүй байгаа нь Б.Баттулга 300 тэрбумын тендер авах нөхцөлийг бүрдүүлсэн үү" хэмээх нийтлэл гарсан. Тэгвэл бидний мэдээллийн мөрөөр Папараци.мн сайтын сэтгүүлчид өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ЭТТ ХК-ийн байран дээр очиж, тус компанийн удирдлагуудаас тайлбар авахаар очжээ. Гэтэл компанийн удирдлагууд бүгд байхгүй гэсэн хариуг өгсөн байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө