Л.Оюун-Эрдэнэ: Концессийн 11 гэрээг цуцална

Л.Оюун-Эрдэнэ: Концессийн 11 гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр: “Засгийн газрын хуралдаанаар концессийн гэрээнүүдийг цуцлахаар шийдвэрлэлээ. Концессоор гангын үйлдвэр барих, Хөтлийн цементийн үйлдвэр барихаар байсныг цуцалсан. Стратегийн ач холбогдолтой концессийг үргэлжлүүлнэ. Засгийн газар ямар нэг байдлаар санхүүгийн баталгаа гаргахгүй хэлбэрээр барих, ашиглах хэлбэрээр сонгосон. Тавантолгой-Ханги чиглэлийн автозам,  Сэлэнгийн автозамыг үргэлжлүүлэн концессоор барина. Барих, ашиглахтай холбоотой бусад концессийг цуцаллаа. Засгийн газрууд эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй явбал нийгэмд маш их хор уршиг тарьдат холилдсоноос үүдэж, гэдгийг ѳнѳѳдѳр бид харж байна. Бид энэ нѳхцѳл байдлаа амархан мартдаг. Тийм учраас бид туйлын хариуцлагатайгаар ажлуудаа тайлагнаж явах хэрэгтэй байна. Засгийн газар банкны салбартайгаа хэт холилдсоноос үүдэж, саарал жагсаалтад ороод байсан. Ийм эрсдэл байгаа учраас бид зарим томоохон асуудлыг ил тод мэдээлж явсан" гэж тодотголоо.

Ѳнѳѳдрийн Засгийн газрын хуралдаанаар,

-Алтанбулаг-Зам үүд чиглэлийн автозамын барих шилжүүлэх концесс

-Дорноговь аймгийн Сайншандын 130 км автозамын концесс,

-Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барих тэргүүтэй 11 концессуудыг цуцлахаар шийдвэрлэлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Стратегийн концесст ямар төслийг багтааж байна вэ?

-Концесстой холбоотой компаниудад өндөр шаардлага тавих эрхзүйн орчин дутмаг байна. Тиймээс Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина.

-УИХ-ын гишүүдэд хамаарал бүхий компаниудын авсан концесс цуцлагдлаа гэсэн үг үү?

-Концесст УИХ-ын гишүүд нэр холбогдох нь утгагүй. Гишүүд концесст орох ёсгүй, хасах чиглэл барина.

-Ажил нь эхэлсэн концессууд ч цуцлагдах уу?

-Ажлаа эхэлсэн, явж байгаа зэрэг олон маргаан байгаа. Үндсэний хөгжлийн газар судалгаа хийнэ. Холбогдох хуулийнх нь дагуу шийдээд явна. Ихэнх тѳслүүд ТЭЗҮ-гүй, тодорхой тѳлѳвлѳгѳѳгүй байна. Тэгэхээр урт хугацаандаа тѳлѳвлѳхѳѳс сѳѳр арга алга байна.